Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

Жорж Рона "Зөөлөн нь хатуугаа дийлдэг"

Жорж Рона "Зөөлөн нь хатуугаа дийлдэг"

Жорж Рона Австрийн Веннад хэдэн жил өмгөөлөгч хийж байгаад дэлхийн хоёрдугаар дайны үеэр Швед рүү дүрвэсэн юм. Мөнгө байхгүй учраас муу ч гэсэн нэг ажил олж хийх хэрэгтэй байв. Тэр баргийн хүний аргыг олж, өөрийгөө илэрхийлж, бас ч үгүй хэд хэдэн хэлээр бичдэг чадвараа ашиглаж өөрийгөө ямар нэг импорт, экспортын  байгууллагад сурвалжлагчаар орж болох байх гэж бодов. Гэтэл ихэнх байгууллагуудад дайнаас үүдсэн санхүүгийн хямрал нүүрлэсэн байсан тул Ронагийн хүссэн орон тоон дээр ажилтан авах боломжгүй гэдгээ хэлж байв. Тэд бүгд үгсэн тохирсон юм шиг "Бид таны нэр хаягийг бичиж аваад ажил гарвал дуудъя" гэсэн үгийг давтацгааж байв. Бурхан минь, Жорж Рона нэг удаа бүр ийм үгтэй захиа хүлээж авав. "Та миний эрхэлж байгаа ажлыг худал хуурмаг зүйл гэж бодоогүй биз дээ. Тийм бол таны буруу бөгөөд та хэтэрхий тэнэг байна. Надад ямар ч сурвалжлагч хэрэггүй. Хэрэгтэй боллоо ч би тань шиг хүнийг ажилд авахгүй. Та Шведээр сайн бичиж чаддаггүй юм байна. Энэ бичсэн захиа чинь бөөн алдаа."

Ийм захиа авсан Жорж Рона Доналд галуу шиг аймшигтайгаар уурлав. Тэр Швед эр түүнийг олигтойхон бичиж чаддаггүй гэж хэлснээрээ юуг ойлгуулах гэсэн юм бол оо? Яагаад түүнийг бөөн алдаатай захиа явууллаа гэсэн юм бол?

Тэгээд Жорж нөгөө эртэй тооцоо бодохоор хариу захиа бичиж эхэллээ. Тэр гэнэт захиагаа бичихээ болин "Байзаарай, би ер нь энэ хүний бичсэн бүхэн худлаа гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? Би Швед хэл сурсан л даа. Гэхдээ энэ чинь миний унаган хэл биш шүү дээ. Би алдаа гаргаж байгаагаа мэдэхгүй алдаа хийчихсэн ч юм бил үү. Хэрвээ тэгсэн бол, бас ажилд орохыг хүсэж байгаа бол илүү сайн сурах ёстой юм биш үү. Захидал бичиж байгаа хүн санаатай биш ч гэсэн надад сайн нөлөө үзүүлж байгаа хэрэг, тэр сэтгэгдлээ л жаахан эвгүйхэн илэрхийлчихсэн нь нүгэлд тооцогдохоор муу юм хийсэн гэсэн үг биш шүү дээ. Тийм учраас түүнд захидал илгээж талархснаа илэрхийлье байз" гэж бодов.

Тэгээд Жорж ууртайгаар бичиж эхэлсэн нөгөө захидлаа урж хаяад өөр захиа бичжээ. Тэрээр захидалдаа "Хэрэг болгож надад захиа явуулсанд баярлалаа. Тэр тусмаа танайд сурвалжлагч хэрэггүй байхад цаг хугацаа гаргасанд гүнээ талархъя. Танай фирмийн талаар буруу ойлгожээ, уучлаарай. Би судалгаа хийж үзэд танай фирмд хандсан юм. Бас энэ салбарыг тэргүүлж яваа хүнээс таны нэрийг авсан. Би захидалдаа дүрмийн алдаа гаргасан гэдгээ анзаарсангүй. Намайг уучлаарай, би өөрөөсөө ичиж байна. Би одоо Швед хэлийг илүү хичээж суралцаад гаргадаг алдаагаа засах болно. Надад өөрийгөө хөгжүүлэх сэдэл өгсөн танд гүнээ талархал илэрхийлье" гэж бичжээ. 

Хэдэн өдрийн дараа Жорж Рона нөгөө эрээс ирж уулзахыг хүссэн хариу захидал хүлээн авчээ. Рона очиж уулзаад ажилд оржээ. Энэ явдлаас Жорж Рона "Зөөлөн нь хатуугаа дийлдэг" гэдгийг ойлгосон байна.

Барак Обама "Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл"

Барак Обама "Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл"