Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

Барак Обама "Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл"

Барак Обама "Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл"

Энэ номон дээр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама үнэхээр л бодит түүхээ бичиж үү гэлтэй. Телевизээр байнга ухаарал бэлэглэх үгсийг хэлдэг энэ хүнийг би багаасаа ухаан суусан ирээдүйн манлайлагч болохоо үргэлж мэддэг хүнээр төсөөлж байсан минь оносонгүй ээ. Хэрэв энэ номны түүхүүд үнэхээр үнэн бол тэрээр хараал хэлвэл хэлчихдэг, их сургуульд орох эсэхдээ эргэлзэн хаа нэгтээ хоёр жилийн коллежид сураад цагийн ажил хийе гэж боддог байсан ба их сургуульд орж ирсэн хойноо ч юу хийхээ мэдээгүй, амьдралынхаа нэг хэсэгт ямар ч зорилгогүйгээр хар тамхинд мансуурч явсан түүхтэй аж. Энэ бүхний дараа л тэрээр өөрийгөө сэрээж, хаа нэгтээ хэрэгцээтэй хүн болохоор шийдэж нийгмийн ажилтан болсноор АНУ-ын ерөнхийлөгч болох замналдаа оржээ.

Энэхүү номноос та түүний эцэг эхийн салалт, хэдийгээр тусдаа байсан ч аавынх нь түүний хүмүүжилд үзүүлсэн нөлөө болоод арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах үзлийг үзэн яддаг ч цагаан арьст ээж, эмээ, өвөөгөө үзэн ядалгүй хайрлах хоёрдмол сэтгэлийг олж харна. Түүний хэлдгээр "Цагаан арьст хүмүүс гэж байдаг юм, бас ... ихэрхүү хөгийн новшнууд ч байдаг юм."

Номоо бичихдээ тэрээр эцэг эх, өвөө, эмээ, элэнц хуланцынхаа тухай судалгааг нэлээдгүй хийсэн харагдана. Өөрийгөө хаанаас ирснийг мэдээд зогсохгүй, хүн бүрийн дотоод хүнийг мэдэх гэж чармайлт гарган нэгтгэн нэг нэгэнгүй дүгнэж бичсэн байна.

Эцэст нь хэлэхэд Барак Обамагийн ээжийг хүндлэх сэтгэл маш их төрлөө. Арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчтэй байсан цаг үед Африкийн Кени улсын иргэн Барак Обаматай танилцан гэрлэх шийдвэрийг эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл харгалзан гаргасан төдийгүй Барак Обамаг жирийн Америк хүүхдийн тансаг цатгалан байдлаас хол байлгахаар хүмүүжүүлэх эрэмгий эмэгтэй юм.

Үлдсэнийг нь та номноос нь уншаарай.

Жорж Рона "Зөөлөн нь хатуугаа дийлдэг"

Жорж Рона "Зөөлөн нь хатуугаа дийлдэг"

The Minimalists

The Minimalists