Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#52 | Өөрийгөө олсон үед тэвчээр бол асуудал биш - Лхамур брендийг үүсгэн байгуулагч Д. Хулан

#52 | Өөрийгөө олсон үед тэвчээр бол асуудал биш - Лхамур брендийг үүсгэн байгуулагч Д. Хулан

Ухаарлын 7 хоногийн ээлжит подкастын хүндэт зочноор Natural Essentials компаний захирал, Лхамур брендийг үүсгэн байгуулагч Д. Хулан оролцлоо. Тэрээр 2012 онд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Колумбын их сургуульд эрчим хүчний менежментийн чиглэлээр магистрийн зэргээ хамгаалж, улмаар эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажилласан билээ.

59339714_812983832405472_654280315551875072_n.png

Лхамур брендийн үүсэл хөгжил Хулан эгчийн маань өдөр тутмын амьдралд тохиолдсон арьсны харшлаас үүдэлтэй. Өөрт тулгарсан асуудал нь эргэн тойрон төдийгүй бүр дэлхий даяар тохиолддог маш түгээмэл асуудал байсныг олж харснаар тэрээр эхлээд өөртөө зориулж арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлсэн бол удалгүй бусдыг ч мөн эрүүл, байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүн хэрэглээсэй гэсэн сэтгэлээр компаниа эхлүүлсэн аж. Өдгөө түүнийг компани хэдэн арван ажилтантай, Австрали, АНУ, Хонг Конг, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Энэтхэг зэрэг улсад бүтээгдэхүүнээ амжилттай экспортлох болсон билээ.

Хулан эгч маань 2016 онд “Ази Номхон Далайн Шилдэг Гарааны Бизнес Эрхлэгч” шагналыг хүртээд зогсохгүй 2017 онд Дэлхийн нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг 100 шинийг санаачлагчдын жагсаалтанд багтсан билээ. Түүний ярианаас та олон зүйлийг ухаарч мэдэж авах нь гарцаагүй:

  • Лхамур брендийг үүсгэн бий болоход гарсан олон даваа бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухай

  • Өөрийгөө олох, хэн бэ гэдгээ яаж тодорхойлсон тухай

  • Дургүй зүйлээ хийх сайн эсэх талаар

  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн ач холбогдлын талаар

  • Бизнес, хувь хүн хоёрын нягт холбооны тухай

  • Амьдралдаа хийж үзэхийг хүсдэг зүйл

  • Унших дуртай ном гэх мэт олон зүйлсийн талаар ярилцсан билээ.

Та чихэвчээ зүүгээд ярилцлагаа амтархан сонсоорой.


#51 | Асаалттай Мод From Paradise To Hell

#51 | Асаалттай Мод From Paradise To Hell