Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#16 | Хогийн 7 хоног - Зочин: Э. Анар-Эрдэнэ

#16 | Хогийн 7 хоног - Зочин: Э. Анар-Эрдэнэ

Энэ 7 хоногт 2 дахь подкастаа хүргэж байна.

7 хоногийн турш миний болон найз Анар-Эрдэний маань ялгаруулсан хог хэр их байв? Улаанбаатар болон Сиатл хотын хог боловсруулах систем хэр өөр талаар ярилцлаа. Хог гэдэг хотын өнгө үзэмжинд муу гэхээсээ илүүтэйгээр байгальд хор хохирол ихтэй зүйл. Агаар, салхиар дамжиж ундны ус бохирдуулж, өвчин тархах үндэс болно. Өнөөгийн газар булдаг хогийн систем нь байгалийн гамшигт өртсөн тохиолдолд хүн амьтны эрүүл мэндийг заналхийлэх ихээхэн эрсдлийг агуулна. Бидэнд цикль шиг систем хэрэгтэй. Байгалиас авч хэрэглэсэн зүйлс ашигласны дараа эргээд байгальдаа шингэж байх системийг Монгол улс эрэлхийлэх хэрэгтэй.

Миний 7 хоногийн турш ялгаруулсан хог:

Дахин боловсруулагдах боломжтой:

Хуванцар бүтээгдэхүүн хэзээ ч ижил чанарын хуванцар бүтээгдэхүүн дахин болох боломжгүй тул шилэн эсвэл хөнгөн цагаан бүтээгдэхүүнийг сонгож авах хэрэгтэй. Цаасан бүтээгдэхүүн ойролцоогоор 5-8 удаа дахин боловсруулагдаж, эцэст нь 00-ын цаас эсвэл салфетка болж үйлдвэрлэгдэнэ. Харин эдгээр нимгэн цааснуудыг хэрэглэсний дараа шууд компост хийх боломжтой.

_MG_5349.jpg
_MG_5350.jpg
_MG_5351.jpg
Дэлгүүрийн цаасан тор

Дэлгүүрийн цаасан тор

Ажлын хог

Ажлын хог

Жигнэмэгийн хайрцаг (подкастад дурьдагдаагүй)

Жигнэмэгийн хайрцаг (подкастад дурьдагдаагүй)

 

Газар булагдах эцсийн хог: 

Зарим хог хэдий дахин боловсруулагдах боломжтой материалаар хийгддэг ч хэмжээнээсээ болоод эцсийн хог болж хувирдаг. Цаас хэт жижиг бол хог боловсруулах цех дээр ялгахад ихээхэн төвөгтэй тул хог болно. Өөр нэгэн жишээ бол нэг удаагийн кофены аяганы таг.

Дэлгүүрийн баримт (квитанци) Муу цаасан дээр хийгдсэнээс гадна хэмжээнээсээ болж дахин боловсруулагдах боломжгүй.

Дэлгүүрийн баримт (квитанци) Муу цаасан дээр хийгдсэнээс гадна хэмжээнээсээ болж дахин боловсруулагдах боломжгүй.

Шоколадны цаас (4ш)

Шоколадны цаас (4ш)

Ажлын хог

Ажлын хог

Хэрэглэгч дахин боловсруулах цикль хэлбэрийн систем нэвтрээгүй тохиолдолд хичнээн ухаалаг худалдан авалт хийлээ гээд байгаль дэлхийг аварч чадахгүй. Хог боловсруулах үйлдвэр байхгүй тохиолдолд зах зээлийн бүтээгдэхүүнүүд байгальд ээлтэй материалаар хийгдсэн ч бүх хог нь газар булагдахаар явж байна...

#17 | Амьд барилга

#17 | Амьд барилга

#15 | ОРГАНИК хүнс

#15 | ОРГАНИК хүнс