Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#0 | Блог нээх болсон түүх

#0 | Блог нээх болсон түүх

2017.10.14

Сайн байцгаана уу,

Миний блогийг сонирхон уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе! Миний нэрийг Д. Дэлгэрзаяа гэдэг. Эдүгэ АНУ-ын Вашингтоны Их Сургуульд байгаль орчин судлалын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд та бүхэндээ дотроо бодож явдаг өөрийн амьдралын философи болоод шийдэл, зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэж байхаар болсондоо таатай байна. 


Магадгүй та "Гэнэт яагаад Заяа маань блог нээх болов? " хэмээн гайхаж байж болох юм. Үнэндээ өөрийн бодож явдаг зүйлс, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах дуртай хүний хувьд блог нээе гэж бодсоор нэлээд хугацааг өнгөрүүлжээ. Өөрийгөө ямар нэг зүйлийн талаар төгс мэдлэгтэй болохоо хүлээгээд байсан хэрэг л дээ.

Гэхдээ их сургуульд элсэн орсноос хойш би хүн ер нь ямар ч зүйлийг төгс мэдэх аргагүй бөгөөд оролдож үзэхээс нааш ганц ч ширхэг төгс эцсийн бүтээгдэхүүн болох блог постыг бичих аргагүй юм гэдгийг ухаарлаа. Харин ч эсрэгээрээ хүн мэдлэгээ тэлэх тусам өөрийгөө ямар өчүүхэн амьтан болохыг ойлгож эхэлдэг юм байна. Тиймээс "яагаад бичингээ суралцаж, юуг илүү их мэдэх хэрэгтэй вэ гэдэг дээр өөр дээрээ дүгнэлт хийж болохгүй гэж?" гэсэн бодол төрсөн юм.

Нэг жишээ дурьдъя л даа. Нэгэн их сургуулийн багш оюутнуудаа 2 бүлэгт хуваагаад 1-р бүлэгт маш их хэмжээний шавар өгөөд аль болох олон ваар хийхийг, харин 2-р бүлэгт ганцхан ваар хийж хүрэлцэх хэмжээний шавар өгөөд нэг ширхэг төгс ваар хийхийг даалгасан байдаг. Хэдхэн цагийн дараа энэ 2 бүлгийн аль нь илүү төгс ваар хийсэн гэж бодож байна? Мэдээж 1-р бүлэг. Төгс ваар хийх даалгавар аваагүй ч олон удаа давтаж хийсний дүнд ваар нь төгс болсон ажээ. Үүнээс амжилт бол нэг зүйлийг олон дахин тууштай оролдсоны эцсийн үр дүн юм хэмээн дүгнэж болох юм.

Тиймээс хичээл, ажлын хажуугаар "Ухаарлын 7 хоног" блогтоо 7 хоног бүрийн эцэст шинэ нийтлэл оруулахаар шийдсэн минь энэ. Ваар бүр төгс болоогүй шиг миний хэлсэн үгс ч мөн ямар нэг дутагдалтай байхыг үгүйсгэхгүй гэдгийг дахин хэлье.

Миний ярих сэдвүүд байгаль орчин, миний үзэл баримтлал болон амьдралыг харах өнцөг зэргээс бүрдэнэ. Гэвч уншигч та бүхний санал болгосон сэдвийн дагуу нийтлэл бэлтгэх бүрэн боломжтой гэдгээ баяртайгаар хэлье! Иймд санал хүсэлтээ энэхүү хуудсын дор байрлах санал хүлээн авах хэсэгт имейл хэлбэрээр илгээхээ битгий мартаарай. 

#2 | Таны мэдэхгүй байгаль

#2 | Таны мэдэхгүй байгаль