Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#2 | Таны мэдэхгүй байгаль

#2 | Таны мэдэхгүй байгаль

Өдөрт хэдэн мянган удаа компьютерийн товчлуур товшиж утсаа мааждаг танд энэ өдрийн мэндийг хүргэе! Антони Доирийн "The New You" өгүүллийн санаанаас сэдэвлэсэн эргэцүүлэмжээрээ энэ ухаарлын 7 хоногоо эхлүүлье гэж бодлоо. Дараах нийтлэлийг уншигч танд зориулж байна. 


Цаг хугацаа нисэн өнгөрөх болжээ. Өглөө босоод л нүд ирмэхийн зуур орой болчихсон байх юм. Эргээд юу хийснээ бодохоор би ч тантай яг адилхан өдөрт хэдэн цаг товчлуур товшиж, дөрвөн хананы дунд ихэнх цагаа өнгөрөөдгөө ухаардаг юм. Тэгээд "Гадаа өнөөдөр гарч алхсангүй шүү дээ" гэж бодсоор ор луугаа явна. Байгальд байх эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг, цусны даралт бууруулж, стресс тайлдаг тухай олон ч нийтлэл уншиж явсны хар гайгаар өөрийгөө ингэж зүхдэг болчихсон юм.

Та ч мөн "Агаарт гаръя," "Ууланд авиръя," гэж байгальд өнгөрүүлэх цагаа тусад нь гаргадаг гэдэгт эргэлзэхгүй байна. Яг ингэж тусад нь цаг гаргадаг газар бол миний өмнө нь мэддэг байсан цор ганц байгаль. Миний мэдэх байгаль зөвхөн "гадаа" л байдаг байсан...

Тэгэхээр машинаараа хол газар явж очиж байж үздэг газар "байгаль" хэрэг үү? Яг хэзээнээс амралтаа аваад 7хон хонуулдаг газар "байгаль" болчихсон юм бол? Бид өнөөдөр байгаль гэх зүйлийг "гадаа" гэж ойлгож, барилга байшин дотор орохоороо өөрсдийгөө байгалиас салчихлаа гэж ойлгох нь элбэг. Би хүртэл "гадаа" гэдэг үгээрээ "байгаль" гэдэг үгийг орлуулчихсан байгааг та анзаарсан уу?

"Байгаль" гэдэг зүйл хүмүүсийг стресстэй үед стресс тайлдаг, өдөр бүр тогтмол хүчилтөрөгч, органик ногоогоор хангах зориулалттай эд биш. Таныг цаг харж 45 минут гүйхээр гарч, хүчилтөрөгчийн доозоо авчихаад орж ирээд бактерийн эсрэг савангаар гараа угаахад чинь хамт алга болдог зүйл байгаль биш. Та байгалийг өөр дээрээ байнга аваад явж байдгаа харин мэдэхгүйгээр "би" болон "байгаль" гэж тустаа зүйл шиг ярих нь онцгүй юм.

 

Та арьсан дээр чинь байдаг янз бүрийн бактери тоолж барахын аргагүй их тоогоор амьдарч байна. Зүгээр л энгийн жишээ хэлэхэд өглөө босоход чинь таны биеийн эд эсний нийт тооноос 10 дахин их хэмжээний бактери тантай хамт босоод явдаг. Зөвхөн аман доторх бактери болгонд нэр өгөөд явъя л даа (Чамайг Үрлээ, харин чамайг Дэлгэр, харин чамайг Баяраа гэх мэт). Тэгвэл зогсоо зайгүй зөвхөн нэр хэлэхийн тулд 1 хүн 50 удаа амьдраад үхэх хугацаа орох болно. Бүр яг одоо үүнийг уншиж байхад таны хамраар төрөл бүрийн вирус, бактери бүр 300 км-ийн цаана үхсэн шавжны нэг хэсэг ч орж ирэх өндөр магадлалтай. Үргэлжлүүлээд таны тархийг ярья л даа. Хамгийн сайтар хамгаалагдсан зөвхөн "минийх" гэж бодож байсан тархин дотор  юу болж байна вэ? Мэдээж тархи чинь асар олон төрлийн микробийн тоо толгойгоор дүүрэн байгаа гэдэг нь 2013 онд батлагдсан. Гэхдээ сэжиглэх хэрэггүй дээ. Таны амьд яваа гол шалтгаан нь эдгээр микробуудаас шууд хамааралтай. 

 

Төрсөн цагаасаа хойш бидний бие янз бүрийн микробуудаар колончлогдсон байдаг юм. Тэгэхээр хувь хүн та яг үнэндээ зөвхөн "хувь хүн" биш болж таарч байна. Тоолж баршгүй олон тоо толгойтой төрөл зүйлийн амьд биесийн "гэр" болсон таныг нэг том барилгаар төсөөлвөл надад дотор нь асар их амьд биес амьдардаг нийтийн орон сууц шиг санагдаж байна. Та өдөр шөнөгүй 4 хананы дунд хичнээн удаан суусан ч тэдгээр амьд организмаас бүрэн тасарна гэж үгүй.  Ялангуяа та өөрөө байгаль байж тэр байгалиас яаж салж чадах билээ? 

#1 | Аав юу захив?

#1 | Аав юу захив?

#0 | Блог нээх болсон түүх

#0 | Блог нээх болсон түүх